Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Азербайжан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Азербайжан Улс
Azərbaycan Respublikası (Азербайжан)
Төрийн дуулал: Azərbaycan marşı
"Азербайжаны марш"
Кавказын газрын зураг
Дэлхийн бөмбөрцөг
Азербайжаны байршил (ногооноор)
Нийслэл
ба томоохон хот
Баку
40°23′43″N49°52′56″E / 40.39528°N 49.88222°E /40.39528; 49.88222
Албан ёсны хэлАзербайжан хэл[1]
Цөөнхийн хэлБүтэн жагсаалт
Угсаатны бүлгүүд
(2009[2])
Шашин
(2021[a])
[3][4][5]
Ард түмний нэршил
  • Азербайжанчууд
Төр засагНэгдмэлхагас-ерөнхийлагчийнбүгд найрамдах улс[6]
Ильхам Алиев
Мехрибан Алиева
Али Асадов
Сахиба Гафарова
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Хурал
Түүх
5 сарын 28, 1918
4 сарын 28, 1920
• Тусгаар тогтнол
  • 8 сарын 30, 1991 (тунхаглал)
  • 10 сарын 18, 1991 (тусгаар тогтнол)
  • 12 сарын 25, 1991 (бүрэн)
• Үндсэн Хуулиа баталсан
11 сарын 12, 1995
Газар нутаг
• Нийт
86,600 км2 (112)
• Усны эзлэх талбай (%)
1.6
Хүн ам
• 2022 тооцоо
10,353,296[7] (90)
• Нягтаршил
117/км2 (99)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$189.8 тэрбум[8] (79)
• Нэг хүнд ноогдох
$18,310[8] (87)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$71.2 тэрбум[8] (82)
• Нэг хүнд ноогдох
$6,872[8] (88)
ОТББИ (2008)  33.7[9]
дундаж
ХХИ (2021) 0.745[10]
өндөр · 91
Мөнгөний нэгжМанат (₼) (AZN)
Цагийн бүсUTC+4 (AZT)
Огнооны форматөө.сс.жжжж (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+994
Домэйн нэр.az

Азербайжан (ᠠᠽᠸᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ;азе.Azərbaycan), албан ёсоорБүгд Найрамдах Азербайжан Улс (азе.Azərbaycan Respublikası) ньЗүүн Европ болонБаруун Азийн хилдээр оршдогКавказын нуруунд орших улс юм. Уг ньӨрнөд Азийнх[11] буюуДорнод Европынх гэж бас хэлж болно.[12][13] Азербайжан, өөртөө засахНахчыван гэх салангид газартай. Энэ хоёрыг Арменийн нутаг зааглаж байдаг. Азербайжан улс ньАрмени (566 км),Гүрж (322 км),ОХУ (Дагестанаар, 284 км),Иран (432 км) дөрвөн улстай, Нахчыван нь Иран, Армени, үл ялиг зайгаар (9 км)Турктай тус тус хил залгана. АзербайжанКаспийн тэнгис 703 км урт эргээр хүрээлүүлдэг.

Улсын нийслэл ньБаку хот, төрийн хэл ньазербайжан хэл. Азербайжан олон үндэстэнтэй олон шашин шүтлэгтэй орон юм. Хүн амын дийлэнх ньисламын шашны шийт урсгалыг даган шүтдэг байна. Ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн захиргаатай улс юм. 2003 оноос ЕрөнхийлөгчөөрИльхам Алиев ажиллаж байна.

АзербайжандКавказын уулархаг газар,Каспийн тэнгисийн нам дор газар, энэ хоёрын дундах тэгш тал газар гэсэн гурван янзын бүтэцтэй.Оростой хиллэх зурваснаа байхИх Кавказын нурууныБазардүзү уул (4,466 м) хамгийн өндөр, эсрэгээр Каспийн тэнгисийн эрэгт (-28 м) хамгийн нам цэг байдаг байна.

Бүхэлдээ 86,600 км² (дэлхийд 113-р том) нутагтай Азербайжанд2011 онд 9.1 сая (дэлхийд 89-р олон) хүн аж төрөн сууж байна.[14] Энэ нь нэгж км²-т 105.8 хүн (дэлхийд 103-р шигүү) оногдож байна гэсэн үг. 2009 оны байдлаар хүн амын олонх 91.6%-ийгазербайжан үндэстэн бүрдүүлж байна.[15] Тэдтүрэг салбарыногуз бүлгийнхэл яриатай болохоортурк,туркментэй арай ойр болдог.

Түүх

[засварлах |кодоор засварлах]

Эртний үе

[засварлах |кодоор засварлах]

Азербайжанд НТӨ 10-р мянганы үеийн хадны сүг зураг олдсон байна. Эртний суурьшилтай холбоотой дурсгалАзых агуйгаас олдсон.

НТӨ 9-р зуунаас эхлэнскиф,мид зэрэг иран угсаатан нутагласан ба 550 ондАхемены улсын мэдэлд орж,зороастрын шашин нэвтэрсэн.

Ираны улс

[засварлах |кодоор засварлах]

НТ 252 оноос эхлэн 9-р зуун хүртэл оршсонКавказын Албани нь ираныСасаны улсын хараат болсон бөгөөдУрнаяр вангийн хаанчилсан 4-р зуундхристийн шашинд оржээ. 7-р зуунд Кавказын Албани нь Сасаны улсын нэгэн адилислам шашинд орсон байна. АрабынУмаяны халифт улс нь Сасан болонВизантыг Өвөр Кавказаас ухруулж, Кавказын Албаниг хараат улс болгожээ.

Ираны түрэг

[засварлах |кодоор засварлах]
15-р зуун. Ширван шахын ордон.

11-р зуунд тус нутаг аажмаар дундад Азиас ирсэногузтүргийн нутаг болсон ба түүнээсСелжүк улс үүссэн.

Эрт үед амьдарч асан улсууд хуучин азери буюу иран төрлийн, армени болон бусад кавказын хэлээр ярьж байсан бол одоо түрэг төрлийн хэл буюу азербайжан хэлтний улс болсон.

11-12-р зуунд Селжүк улсын харьяанд нутгийн ван буюуИльдегиз ургийн "атабег" (эцэг ноён) тус нутгийг удирдаж байсан. ЭхлээдНахчыванд, дараа ньТабризын ордонд суужээ. Тус нутагтНизами Ганжави,Хагани зэрэг перс яруу найрагч нар амьдарч бүтээл туурвиж байв. 13-р зуунд монголХүлэгүгийн улсын харьяанд орж, дараа ньТөмөрийн улсын хараат болж нутгийнШирван шахууд цэрэг засаж хараатын хувиар Зүчийн улсынТохтамыштай байлдсан дайнд оролцож байв.

Төмөрийн улс задарсны дараа 15-р зуундКаракоюнлу,Аккоюнлу гэсэн байлдаант түрэг улсуудад хамаарав. Түүнээс орон нутгийн ноёд эзэн мэдэж байв. 1501 онд ИраныСафавын улс Ширван шахуудыг эрхэндээ оруулж, өмнө ньсуннит байсныгисламын нөгөө урсгал буюушийт шашинд түлхүү оруулжээ. 1538 онд СафавынI Тамасп хаан ширван шахуудын эрхийг халж Ширван хэмээх муж болгожээ. 1578-1590 онд суннитуудыг өмөөрсөнОсман-Сафавын дайн болж 1578-1590 оны богино хугацаанд суннит Осман ялсан боловч шийт СафавынI Аббас (1588–1629 онд хаанчилсан) эргүүлэн эзэлжээ. 1722-1723 онд орос-персийн дайны үед оросуудад түр эзлэгдсэн боловч 19-р зуун хүртэл ерөнхийдөө Иран улсын мэдэлд байлаа.

Оросын түрэг

[засварлах |кодоор засварлах]

Сафавын улсынНадер шах (1736–1747 онд хаанчилсан) нас барснаар олон тооны хант улсууд үүсэв. Түүнээс нааш Иранд төвлөсөнЗанд, түрэг угсаатны Иран дахьКажар улсын хараанд орсон. 18-р зууны төгсгөлөөсхаант Орос нь Осман, Ирантай тэрсэж энэ нутаг руу өнгөлзөж эхэлсэн.1804-1813 оны орос-персийн дайнд Орос ялж Гулистаны гэрээгээрАр Кавказыг бүхэлд нь, мөнӨвөр Кавказын зарим хэсгийг авчээ. 1829 онд Орос Азербайжаны нөгөө хагас болон Арменийг Кажарын улсаас мөн л салган авчээ. Ингэснээр азербайжан үндэстний зарим нь Оросын харьяанд (одоогийн тусгаар Азербайжан), зарим нь Ираны умард нутагт амьдарч хоёр хуваагджээ.

Зөвлөлт Азербайжан

[засварлах |кодоор засварлах]
1942 он. Бакугаас фронт руу
газрын тос тээж байв

Оросын эзэнт гүрэн мөхсөний дараа түр хугацааныБүгд Найрамдах Ардчилсан Транскавказын Холбооны Улс байгуулагджээ. 1918 оны 3-р сарын 30-аас 4-р сарын 2-ны хооронд Баку мужидМартын хэрэг гэхармени-азербайжанчууд хоорондын мөргөлдөөн гарч байв. 5-р сард Азербайжан тусгаар тогтнолоо зарласан ба ислам дахинд анхны парламентын, мөн эмэгтэйчүүдийг тэгш эрхийг тунхагласан төр засаг байв.

1920 ондЗөвлөлт Холбоот Улс Бакуг довтолсон баВладимир Лениний удирдсан Зөвлөлт Орос улс нь "Бакугийн газрын тосгүйгээр оршиж чадахгүй" гэжээ. Азербайжан 23 сарын турш тусгаар тогтносны эцэст 1920 оны 4-р сарын 28-ндЗөвлөлт Азербайжан үүсэн байгуулагдав. Карсын гэрээгээрНахчыван Зөвлөлт Азербайжаны бүрэлдэхүүнд оржээ.

Дэлхийн 2-р дайны үед АзербайжанЗөвлөлтийн фронтод нийлүүлэх газрын тосны гол эх үүсвэр байсан.Германы цэргийнЭдельвейс ажиллагаа нь Зөвлөлтийн шатахууны эх үүсвэр Бакуг чиглэсэн байсан. Дайнд Азербайжаны хүн амын 1/5 буюу 681000 цэрэг оролцсоноос 250000 нь амь үрэгджээ.

Өнөөгийн Азербайжан

[засварлах |кодоор засварлах]

1986 оныМихаил Горбачёвынөөрчлөн байгуулалт эхэлснээр жагсаал цуглаан эхэлж 1990 онд "Зөвлөлт" гэсэн үгийг улсын нэрээс хасаж 1991 оны 10-р сарын 18-нд тусгаар тогтнолыг зарласан нь 1991 оны 12-р сарын 25-ндЗөвлөлт Холбоот Улс задарснаар албан ёсоор байгуулагджээ.Уулын Карабахын 1-р дайндОросоор дэмжүүлсэнАрменид харьцангуй ялагдаж зарим нутгаа эзлүүлэв. Тусгаар тогтносны дарааоросууд,арменичууд Азербайжаныг орхин нүүжээ. 1993 онд цэргийн эргэлтийн дараагаар хуучин цагийн Зөвлөлтийн үеийн удирдагчГейдар Алиев төрийн эрхэнд гарч 1998 онд дахин сонгогдсон. Газрын тосны шинэ ордууд нээгдэж, 2003 ондИльхам Алиев ерөнхийлөгч болсноос хойш 2018 онд дөрөв дахиа улиран сонгоджээ. Сүүлийн сонгуулиар сонгогчдын 2020 ондУулын Карабахын 2-р дайнаар Арменитай дахин байлдаж Азербайжан ялж эзлэгдсэн газрыг буцаан авсан төдийгүйАрцахын зарим газрыг эзлэн авсан.

Улс төр

[засварлах |кодоор засварлах]

Төр засаг

[засварлах |кодоор засварлах]
Ильхам Алиев ерөнхийлөгч

Азербайжаны шинэҮндсэн хууль 1995 оны 11-р сарын 12-нд батлагдсан. Үндсэн хууль ёсоор гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх зэрэг төрийн эрх мэдэл гурван салбартай. Төрийн байгууламжийн хувьднэгдмэл, ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсанбүгд найрамдах засагтай.

Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимтУлсын хурал(Милли мажлис) байна. Улсын хурлын 125 гишүүн нь 5 жил тутамд сонгогддог. Парламент нь Засгийн газрыг бүрдүүлэх үүрэггүй ба хууль ёсоор Сайд нарын танхимыг баталдаг.Шинэ Азербайжан нам парламентын бараг бүх суудлыг эзэлсээр байгаа.

Өмнөх ерөнхийлөгчийн хүүИльхам Алиев 2003 оноос хойш төрийн тэргүүн бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч юм. Ерөнхийлөгчийг 7 жил тутам шууд сонгуулиар сонгож байгаа юм. Засгийн газар нь ерөнхий сайд болон бусад сайдаас бүрдэнэ. Орон нутгийн удирдлагыг Засгийн газраас томилогддог.

Шүүх байгууллага нь Үндсэн хуулийн цэц, Дээд сүүх, Эдийн засгийн шүүх зэргээс бүрддэг. Ерөнхийлөгч эдгээр шүүхийн шүүгчдийг томилдог байна.

Ерөнхийлөгчийн дэргэдэх "Аюулгүйн зөвлөл" 1997 онд үүссэн. Улс төрийн эрх чөлөө хумигдмал байгаа. Ерөнхийлөгчийг шүүмжилсэн сэтгүүлчид баригдаж хоригдсон нь нэлээн бий.

Орон нутаг

[засварлах |кодоор засварлах]

Нэгдмэл Азербайжан улсын нутаг дэвсгэр үндсэн 66 аймагууд (rayon, «район»), эдгээр дүүргээс гадна 12хот (şəhər) болонНахчыван орон гээд нэр бүхий 79 нутгаас бүрдэнэ. Цаашилбал аймгууд 2698суурин газар (bələdiyyə), хотууд дотроо дүүрэг (şəhər rayon) болж хуваагддаг.

Үндсэн газар нутгийг эдийн засгийн 10 бүст хуваасан байдаг.

Азербайжаны аймаг, хот, өөртөө засах орныг ялгасан газрын зураг. Ногоон өнгөөрУулын Карабахын эзэлсэн газрыг тэмдэглэв.

Тавин есөн район
1.Абшерон
2.Агжабеди
3.Агдам
4.Агдаш
5.Акстафа
6.Агсу
8.Астара
10.Балакен
11.Барде
12.Бейлеган
13.Билесувар
14.Жабраил
15.Жалилабад     
16.Дашкесан
17.Шабран
18. Физули
19.Кадебай
21. Геранбой

22. Геокчай
23.Хажигабул
24. Имишли
25. Исмаиллы
26. Кельбажар
27. Кюрдамир
28. Лачин
29.Ленкеран
31. Лерик
32. Масаллы
35. Нефтечала     
36. Огуз
37. Габала
38. Кахи
39. Казах
40. Гобустан
41. Куба
42. Кубатлы

43. Кусары
44. Саатлы
45. Сабирабад     
46. Шеки
48. Сальяны
49. Шемаха
50. Шамкир
51. Самух
52. Сиазань
56. Тертер
57. Товуз
58. Ужар
59. Хачмаз
61. Ханлар
62. Хызы
63. Хожалы
64. Хожавед
65. Ярдымлы

66. Евлах
68. Зангелан
69. Закаталы
70. Зердаб
Арван хот
9.Баку
7.Ширван
20.Гянжа
30.Ленкеран
33.Мингечевир
34.Нафталан
47.Шеки
53.Сумгаит
55.Шуша
60.Ханкенди
67.Евлах
Өөртөө засах нэг орон
70.Нахчыван

2017 он. Азербайжан-Туркийн
ерөнхийлөгч нарын уулзалт

Гадаад харилцаа

[засварлах |кодоор засварлах]

Азербайжан дэлхийн 182 оронтой дипломат харилцаа тогтоож, олон улсын 38 байгуулагад гишүүнээр элссэн.Турк улстай онцгой сайн харилцаатай. Тус улсын гадаад бодлого нь нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг сэргээн хадгалах,Уулын Карабахт эзлэгдсэн газрыг авах, Европ-Атлантын интеграцилалд нэгдэх, олон улсын энхийг сахих үйл ажиллагаанд оролцох, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, бүс нутгийн харилцаа болон батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, боловсрол соёл, шашин угсаатны эв нэгдлийг хангах, эдийн засаг нийгмийн дэвшил, цагаачлал, эрчим хүч, зам тээврийн аюулгүй байдлыг хангах зэрэгт төвлөрч байна.

Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхийлж Косово, Афганистан, Иракт цэргээ илгээж байв.НАТО-гийн түнш орон юм.Европын Холбоонд элсэх өргөдөл өгсөн байна.

Цэрэг зэвсэг

[засварлах |кодоор засварлах]

2021 оны байдлаар Азербайжан улсын зэвсэгт хүчин 126 мянган хүнтэй. Бэлтгэл цэргийн хүчин нь 330 мянга, цэргийн насны үүрэгтний тоо 3 сая байна. Хуурай замын цэрэг, нисэх хүчин, усан цэрэг гэж гурван салбартай. Дотоодын цэрэг, хилийн цэрэгтэй. Хүндэт харуул болон тусгай цэргийн хүчнүүдтэй байдаг.

Улсын батлан хамгаалах төсөв нь 2020 онд 2.2 тэрбум ам.доллартай тэнцэж байсан нь ДНБ-ийн 5% болно.

Тусгаар тогтносноос хойш мэргэжлийн, бэлтгэгдсэн, хөдөлгөөнт байдлаар чиглэн хөгжүүлсэн ба одоо 220 танк, 595 хуягт техник, 270 артиллерийн харвах хэрэгсэл, 106 нисэх онгоц, 35 нисдэг тэрэгтэй.Global Firepower олон улсын байгууллагын 2017 оны мэдээгээр цэргийн хүчин чадлаар 127 орноос 59-р байранд бичигдсэн нь Өвөр Кавказын орнуудаас хамгийн сайн үзүүлэлт юм.

Газар зүй

[засварлах |кодоор засварлах]
Физик газар зүйн зураг
Губа аймгийн уулын ам
Кура гол

Азербайжан улс 647,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай,Сомалигаас том буюу дэлхийн43-р том орон болно.

Байрлал

[засварлах |кодоор засварлах]

Хойд өргөргийн 38°—41°, зүүн уртрагийн 44°—50° дотор байрладаг. Хойноос урагш 400 км, зүүнээс баруунш 500 км сунасан газар нутагтай.

Тэмдэглэл

[засварлах |кодоор засварлах]

Иш татахад гарсан алдаа:<ref> tag with name "region" defined in<references> is not used in prior text.

Иш татахад гарсан алдаа:<ref> tag with name "control" defined in<references> is not used in prior text.

Лавлах холбоос

[засварлах |кодоор засварлах]
  1. "The Constitution of the Republic of Azerbaijan"(PDF).President of the Republic of Azerbaijan. The Official Website of the President of the Republic of Azerbaijan.Архивласан(PDF) огноо 2022-10-09. Татаж авсан:31 August 2020.I. The official language of the Republic of Azerbaijan is Azerbaijani Language. The Republic of Azerbaijan guarantees the development of Azerbaijani Language.
  2. The State Statistical Committee of the Azerbaijan Republic, The ethnic composition of the population according to the 2009 census. azstat.org
  3. "Religion"(PDF). Administrative Department of the President of the Republic of Azerbaijan – Presidential Library. Татаж авсан:2023-05-12.
  4. "Today.Az - Gallup: "Azerbaijan is ranking 5th in the list of most atheistic countries of the world"".Эх хувилбараас архивласан: 6 October 2014.
  5. "Access Crucial Data for Your Research".
  6. LaPorte, Jody (2016). "Semi-presidentialism in Azerbaijan". InElgie, Robert;Moestrup, Sophia (eds.).Semi-Presidentialism in the Caucasus and Central Asia. London: Palgrave Macmillan (published 15 May 2016). х. 91–117.doi:10.1057/978-1-137-38781-3_4.ISBN 978-1-137-38780-6.LCCN 2016939393.OCLC 6039791976.LaPorte examines the dynamics of semi-presidentialism in Azerbaijan. Azerbaijan's regime is a curious hybrid, in which semi-presidential institutions operate in the larger context of authoritarianism. The author compares formal Constitutional provisions with the practice of politics in the country, suggesting that formal and informal sources of authority come together to enhance the effective powers of the presidency. In addition to the considerable formal powers laid out in the Constitution, Azerbaijan's president also benefits from the support of the ruling party and informal family and patronage networks. LaPorte concludes by discussing the theoretical implications of this symbiosis between formal and informal institutions in Azerbaijan's semi-presidential regime.
  7. "Azerbaijan".The World Factbook (2025 хэвлэл).АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан:24 September 2022. (Archived 2022 edition)
  8. 8.08.18.28.3"World Economic Outlook Database, October 2022".IMF.org.International Monetary Fund. October 2022. Татаж авсан:February 1, 2023.
  9. "Gini Index coefficient". CIA World Factbook. Татаж авсан:16 July 2021.
  10. "Human Development Report 2021/2022"(PDF) (англи хэлээр).United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан:September 8, 2022.
  11. UN, UN classification of world regions."UN classification of world regions".Эх хувилбараас архивласан: 2010-04-17. Татаж авсан:2012-04-18.
  12. "Definition of AZERBAIJAN".Эх хувилбараас архивласан: 2012-05-25. Татаж авсан:2012-04-18.independent country W Asia & SE Europe bordering on Caspian Sea
  13. CIA."AZERBAIJAN".Эх хувилбараас архивласан: 2016-07-09. Татаж авсан:2012-04-18.Southwestern Asia, bordering the Caspian Sea, between Iran and Russia, with a small European portion north of the Caucasus range
  14. 11 July – The International Population Day, The demographic situation in Azerbaijan, The State Statistical Committee of the Republic of Azerbaijan, 11 July 2011, retrieved 12 July 2011
  15. The State Statistical Committee of the Azerbaijan Republic, The ethnic composition of the population according to the 2009 census.
Бүрэн эрхт улс
Австрали
Грек
Их Британи
  • 1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.
  • 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
Гишүүд
Түдгэлзүүлсэн
Ажиглагчид
Улс ба
газар нутаг
Лалын
нийгэмлэгүүд
Олон улсын
байгууллагууд
  • 1 "Туркийн Кипр Улс" нэрээр.
ЕАБХАБ-ын лого англиар
Хамтрагч улсууд:
Гишүүнчлэл
Гишүүн
Хамтран ажиллагч
Хуучин гишүүн
Хуучин оролцогч
  • Украин (1991–2018, 1993 оны ТУХН-ийн дүрмээр гишүүн биш гэж тодорхойлогдсон)
Түүх
Спорт
Зэвсэгт хүчин
Эдийн засаг
Байгууллага
Гадаад харилцаа
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Азербайжан&oldid=795762"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp