Флорида (Англи:Florida) ньХойд Америк тивийн зүүн өмнөд хэсэгт орших,Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм.Нийслэл ньТаллахаси, хамгийн том хот ньЖэксонвилл. Флорида муж нь баруун талаарааМексикийн булан, зүүн талаарааАтлантын далай, өмнөд талаараа Флоридагийн хоолойгоор хүрээлэгдэхФлорида хойгт оршдог. Хойд талаарааАлабама болонЖоржиа мужуудтай хиллэдэг.
АНУ-ын 2023 оны хүн амын тооллогоор 22 244 823 хүн амтай байсан бөгөөд АНУ-ын Калифорни, Техас мужуудын араас хүн амын тоогоороо 3-т ордог байна.
Европчууд Америкт ирэхээс өмнө хойгт Тимукуа (18-р зуунд мөхсөн), Калуса болон Семинол зэрэг омгийн Индианчууд амьдардаг байв. 1513 онд энд газардсан Испанийн конкистадор Хуан Понсе де Леон газар нутгийг Испанийн эзэн улсын эзэмшил гэж зарлаж, хойгийг "la tierra florida" ("цэцэглэж буй газар") гэж нэрлэжээ. Флорида хойгийн анхны хот нь 1564 онд байгуулагдсан Сан Агустин (одоогийн (англи.St. Augustine,испани.San Agustín буюу Гэгээн Августин) юм. 1763 оны Парисын гэрээний дагуу Их Британи Испаниас Флорида мужийг Хаванагаар сольж авсан боловч Америкийн тусгаар тогтнолын дайны дараа (1775-1783) хойгийг Испанид шилжүүлжээ.
1821 оны 7-р сарын 10-нд Адамс-Онисын гэрээ хүчин төгөлдөр болсны дагуу Испани Техас руу нэхэмжлэл гаргахаас татгалзсаны хариуд Флорида мужийг АНУ-д шилжүүлэв. Улмаар 1845 онд Флорида АНУ-ын 27 дахь муж болсон түүхтэй.